“Орос, Монгол Улс хамтдаа 100 жил” цахим буухиа Улаанбаатар, Москва хотоос эхэллээ

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан “Хамтдаа 100 жил” найрамдлын цахим буухианы нээлтийн онлайн уулзалт өнөөдөр Улаанбаатар, Москва хотод нэгэн зэрэг боллоо. Тус буухиаг Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-өөс санаачлан зохион байгуулж буй юм. Буухианы нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын найрамдлын бүлгийн дарга С.Одонтуяа, Н.Энхболд, бүлгийн орлогч дарга Н.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ж.Бат-Эрдэнэ, С.Анандбазар нар оролцов. Мөн ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын Олон улсын асуудал хариуцсан хорооны дарга Л.Э.Слуцкий, Олон улсын асуудал хариуцсан хорооны орлогч дарга Б.Б.Жамсуев, Холбооны зөвлөлийн гишүүн, Олон улсын хамтын ажиллагааны Оросын нийгэмлэгийн тэргүүлэгчдийн дарга … Continue reading “Орос, Монгол Улс хамтдаа 100 жил” цахим буухиа Улаанбаатар, Москва хотоос эхэллээ